Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны супер азтан 80 сая төгрөгийн эзэн болох боломжтой

НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.10.20/ 18.40 цагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 80 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *