Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг батлав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэхэд анхны хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдсэн байна. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн н.Мөнхбаатар танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өмгөөлөгч, өмөөрөгч хоёрыг гишүүд ялгах хэрэгтэй. Өмгөөлөгч бол прокурорын нөгөө тал. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар төр иргэнийхээ толгой дээр гарсан байна. Үүнийг зассан зарчмын өөрчлөлт байна уу. Прокурор гэдэг нөхөр том толгойтой байна. Цагдаа нар өмгөөлөгчийг зоддог байсан. 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг дээр өмгөөлөгчөөр ороход хүүхдүүдийг зодож байсан. Тэд та хуулийн байгууллагад нөлөөтэй юу гэж асуудаг. Манайд өмгөөлөгчөө өмөөрөх хэрэг гараад байна. Учир нь өмгөөлөгчийг барьж авч шоронд хийчих гээд байна гэлээ. Үүнд УИХ-ын гишүүн н.Мөнхбаатар: Өмгөөлөгч сэжигтнийг өмгөөлөх хангах боломжтой. Мөн гэрчийг өмгөөлөх эрхийг оруулж өгч байна. Өмгөөлөгч хууль ёсны үйлчлүүлэгчтэйгээ уулзах уулзалт дээр даруй гэдэг үг нэмж байгаа. Өдөржин байлгаж байгаад 5-6 цагийн дараа уулзуулдаг. Тиймээс саадгүй уулзуулах зохицуулалт хийж байна гэв.

Ингээд байнгын хорооны саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүд дэмжлээ. Гишүүдийн олонхийн саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *