Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Өнгөрсөн Бямба, Ням гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 451 дуудлага мэдээлэл иржээ.

Ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 нь хүүхэд байсан бол нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн машины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн Сүхбаатар дүүрэг, “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Тоёота Приус маркийн машины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсон, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн машины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй нас барсан харамсалтай осол гарчээ.

Хоёр хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд “Дураараа биш дүрмээрээ” тээврийн хэрэгслийн жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *