Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр”-ыг 2200 гаруй жуулчин үзэж сонирхжээ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Бүргэдийн холбоо хамтран “Бүргэдийн баяр-2019” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн 14 сумын 90 гаруй бүргэдчин оролцож, хурд хүч авхаалж самбаа, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаараа өрсөлдлөө.

Өнгөрсөн онд гадаадын 1000 орчим жуулчин энэхүү арга хэмжээг ирж сонирхсон бол энэ жил 2200 гаруй жуулчин ирж, казах түмний шувуучлах ан агнуур, соёл уламжлалтай танилцжээ.

Бүргэдээр ан хийх нь амьдрал ахуйн хэрэгцээг хангах төдийгүй, бас уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээнийг илүү сонирхолтой болгодог. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд, дэгдээхэй байхад нь барьж авах, зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэх хоёр аргыг хэрэглэдэг ба бүргэдээр ан хийж гаршуулан сургахад нарийн арчилгаа, маш их хичээл зүтгэл шаарддагаас гадна, бүргэдийн хөлийн уяа, нүдний даруулга, суурин суудал, ац тулгуур, арьсан бээлий, тэжээлийн уут, аяга таваг зэрэг тусгай зориулалтын хэрэглэлүүд заавал байх шаардлагатай байдаг байна.






Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *