Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр /2019.09.19/ Эрүүл мэндийн яам өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж, мэдээ, мэдээлэл өгч байгаа бол маргааш Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцсан чиглэлээр төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх аж. Тухайлбал, Улсын бүртгэлийн Ерөнхий газар хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгох юм байна. Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ, архивын лавлагааг газар дээр нь хурдан, шуурхай олгоно. Тиймээс энэ төрлийн бичиг баримтын зөрчилтэй иргэд маргааш буюу есдүгээр сарын 19-нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зорихыг зөвлөж байна.