Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9-ны өдөр АТГ-аас саатуулсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Алтанхуягийг өчигдөр орой сулласан байна. Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж.