Categories
мэдээ нийгэм

Гудамжинд явж байсан гурван иргэнийг хутгалсан хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 11-нд 16:00 цагийн орчимд нэгэн этгээд олон хүн хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст “Манай нөхөр гаднаас хутгалуулчихсан орж ирлээ” гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар очиж шалгахад, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэнтэй маргалдан улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газарт нь зүсжээ.

Тэрээр үүнийхээ дараа гэртээ орж хутга аван гарч гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *