Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жил үндэсний хэмжээнд сайжруулсан хөтөлбөрөөр хичээллэнэ

2019-2020 оны хичээлийн шинэ жилд Боловсрол, соёл урлаг, спортын яамнаас сурах үйл ажиллагааг өргөжүүлэн, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зорилго дэвшүүлсэн. Улмаар 9 дүүрэг, 21 аймагт сайжруулсан хөтөлбөрөөр хичээллэх 11 зорилт тавьжээ.

Энэ хүрээнд үндэсний хэмжээнд 545 сургагч багш бэлтгэж, гурван ээлжээр орон нутгийн багш нарыг хамруулах сургалт зохион байгуулсан байна. Хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө сургалтын төлөвлөгөө боловсруулан, дүн шинжилгээ хийж, агуулга залгамж холбоо, давхардлыг судалсны үндсэн дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд засаж сайжруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *