Categories
мэдээ нийгэм

“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагджээ

Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүй болон татварын таатай, тогтвортой орчин бий болох, гадаад улс орнуудтай хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах, хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрс, химийн үйлдэрлэлийг хөгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чадавхжуулах нөхцөл бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *