Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрийн тэтгэлэг 60 оюутанд гардуулна

Кристина Нобелийн Хүүхдийн сан 60 оюутанд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.

Тодруулбал, нийт 60 оюутанд 91.217.700 төгрөгийн /3 хүүхдэд 30 хувь, 35 хүүхдэд 50 хувь, 2 оюутанд 60 хувь, 3 оюутанд 70 хувь, 1 хүүхдэд 80 хувь, 16 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг/ сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ.

Кристина Нобелийн Хүүхдийн сан 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй оюутанд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болжээ.

2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгуураар хоёр үе шаттай зохион байгуулсан байна.

Тэтгэлгийн батламж гардуулах ёслол маргааш Нийслэлийн Хангарди ордны 14 давхрын А танхимд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *