Өчигдөр үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна. Сэтгүүлч М.Уянга нь нөхөр хүүгийн хамт амьдардаг залуу гэр бүл юм. Түүний нөхөр Ц.Ариунболд нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр:
-М.Уянга маань эхэндээ өвчин зовлонгоо хүнд хэлээд яахав гэж байсан ч өвчин нь хүндэрсээр бөөрний архаг дутагдалтай болсон. Бөөрний дутагдалд орохоор өөрт нь мэдэгдэхгүй яваандаа ууц нуруугаар нь хатгана, ухаан санаа нь балартан, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн.
Тэрээр жил гаруй хугацаанд хэвлийн диализтай явж өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр ирсэн. Гэвч өвчин нь хүндэрсээр хөл гар нь хавагнаж, ажлаа хийх байтугай явахад ч хүндрэлтэй болсон. Одоогийн байдлаар өвчин нь хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлөөд байна. Тиймээс бидэнд сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. БНСУ-д цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ мөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхэд 120 сая төгрөг шаардлагатай гэсэн. Цалингаас цалингийн хооронд амьдардаг манай гэр бүлийн хувьд 120 сая төгрөг бол төсөөлөгдөхгүй их мөнгө. Тийм учраас сайхан сэтгэлт хүмүүсээсээ тусламж хүсэж байна” хэмээн мэдээлэв.
ETV Телевизийн захирал Т.Ганзул:
-Хоёр жилийн өмнө анх бөөрний архаг дутагдалтай гэж хэлж байсан. Хүнд шатандаа орсон ажил хийхэд хүндрэл учраад байна гэж нээлттэй ярилцдаг байсан. Сүүлийн гурван сар гэдсэндээ гуурс суулгуулж ажилдаа ирдэг байсан. Тэр гуурсаа өдөрт нэг вакум орчинд сольдог. Бид аль болох дэмжиж гуурсаа солих цэвэр өрөөг бэлдэж өгдөг байсан. Монголд бөөр шилжүүлэн суулгах боломжтой боловч донорын хууль гэх мэт олон асуудалтай тулгардаг юм байна. Төрсөн ах нь бөөрөө өгье гэсэн боловч цусны бүлэг өөр. Гэтэл бүлэг ижилсүүлэх эмчилгээг Монголд хийдэггүй. Солонгост маш өндөр түвшинд сайн хийдэг. Арав хоногийн өмнө эмнэлгээс бусад эрхтнүүддээ нөлөөлсөн байна, ялангуяа элгэнд нөлөөлсөн цаашдаа зүрх болон бусад эрхтэнд хурдацтай нөлөөлнө гэж хэлсэн. Тийм учраас хагалгааг яаравчлах хэрэгтэй. байна. Хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн салбарынхандаа хандсан. Мөн иргэд компаниудаасаа хандив хүсэж байна” гэв.
СЭТГҮҮЛЧ М.УЯНГАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
ХАНДИВЫН ДАНС: 5429322222 /М.УЯНГА/
УТАС: 94699363 99122471