Categories
мэдээ нийгэм

Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран шалгаж байна.

Шалгалтанд 37 сургуулийн 80 дунд багтаамжийн автобус хамрагдсанаас 76 автобус тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авчээ. Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд энэхүү шалгалт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул шалгалтанд хамрагдаагүй сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шалгалтанд хамрагдахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *