Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хойшиллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн боловч ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан юм.

Хуралдаанд 52 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх юм. УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *