Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ руу виз мэдүүлэхэд таван сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. БНСУ руу монгол иргэд зорчиход тавигддаг визний журамд тодорхой өөрчлөлт орсон байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга мэдээлэл өглөө.

  • Виз мэдүүлэхэд байршуулж буй таван сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/ ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн зургаан сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох

БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр хөнгөвчилсөн нөхцөл нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *