Categories
мэдээ нийгэм

Элчин сайд нарын дунд гольфийн тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын “Элчин сайд нарын клуб”-ээс гурав дахь удаагаа Монголын гольфийн Холбоотой хамтран “Ambassadors’ Golf cup 2019” тэмцээнийг Riverside Golf club-ын гольфийн талбайд өчигдөр амжилттай зохион байгуулав.

Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-уудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр улсын санал шийдлээ солилцох, мөн цэвэр агаар, тав тухтай орчинд оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилгоор энэхүү гольфийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Монголын “Элчин сайд нарын клуб”-ын нэрэмжит тус тэмцээнд БНХАУ, Солонгос, БНЛУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцов.

Энэ жилийн тэмцээнд гадаад, дотоодын 48 гольфчин оролцсон бөгөөд Медалист, Handycap, хамгийн хол, хамгийн ойр цохилт, Элчин сайд нарын ангилал, дипломат ажилтнуудын гэсэн төрлүүдэд шилдгүүдийг шалгарууллаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж буй, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өндөрлөсөн юм.

SONY DSC
SONY DSC
SONY DSC“Ambassadors’ Golf cup 2019” тэмцээнд Riverside Golf club-ын тамирчин Б.Мөнхбаатар 81 оноогоор тэмцээний аварга болж шилжин явах цомоор шагнагдав. Хоёрдугаар байранд Монголын гольфийн Холбооны гишүүн Б.Алтайбаатар, гуравдугаар байрт Н.Батхуяг шалгарчээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Б.Золжаргал 95 оноогоор тэргүүн байр, Н.Баярмаа 2-р байр эзлэв.

Тэмцээний дипломат ажилтнуудын ангилалд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Сheng Qi Уu түрүүллээ. Харин Элчин сайд нарын ангилалд Элчин сайд асан Б.Даваадорж түрүүлж, удаах байранд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин шалгарав.

SONY DSC

SONY DSCЭрэгтэйчүүдийн “Handуcap” төрөлд Н.Мөнхбат тэргүүлж, Н.Эрдэнэбаатар, Н.Гантулга нар удаах байруудад шалгарлаа.

Нүхэнд хамгийн ойр цохих эрэгтэй ангилалд Монголын гольфийн Холбооны гишүүн Б.Алтайбаатар, 4.40 м үзүүлэлтээр, эмэгтэй ангилалд н.Эрдэнэтуяа шалгарсан бол хамгийн хол цохих эрэгтэй ангилалд н.Батбаатар 270 м үзүүлэлтээр, эмэгтэй ангилалд Б.Золжаргал 220 м үзүүлэлтээр тус тус шалгарлаа.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Ambassadors’ Golf cup” тэмцээнд өрсөлдөх тамирчдын тоо өсөж байгаа бөгөөд тэдний ур чадвар ч сайжирч байгаа нь энэ спорт манай оронд хурдацтай хөгжиж буйг илтгэн харуулж байна.

Сонирхуулахад, Монголын “Элчин сайд нарын клуб” нь гадаад орнуудад Элчин сайд, олон улсын байгууллагын дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй дипломатуудыг эгнээндээ нэгтгэсэн, 50 гаруй гишүүнтэй хаалттай клуб аж.

Тус клуб Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс гадаад харилцааны төрийн захиргааны төв байгууллага, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээлэл, судалгаагаар хангах, зуучлах, гадаадын байгууллага, хүмүүст улс орноо сурталчлах явдал юм. Мөн “Улаанбаатар дахь гадаадын Дипломат Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, Өргөмжит консулуудтай хамтран ажиллах, олон улсын хурал, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, танилцах болон бизнесийн аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах, гадаадын ижил төстэй төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоож, харилцан төлөөлөгч солилцох, туршлагаа хуваалцах зэргээр хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой” гэдгийг ТЕГ-ын дарга, Монголын “Элчин сайд нарын клуб”-ын Ерөнхийлөгч Д.Гэрэл тодотгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *