Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

“Токио 2020” Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах болон Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын Жүдо бөхийн холбоо, Японы Жүдо бөхийн бариа заслын холбоо, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ хооронд Олимпийн их наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнд оролцох Монголын жүдо бөхийн тамирчдад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээлтийн бариа засал хийх чиглэлээр хамтран ажиллах тухай гурвалсан гэрээг энэ сарын 24-ний өдөр Токио хотноо байгуулав.

Уг гэрээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, Японы Жүдо бөхийн бариа заслын холбооны тэргүүн Т.Күдо, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар гарын үсэг зуржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *