БНСУ-ын Элчин сайдын яамнаас маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр тов гаргасан байна. Учир нь БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш тус яамнаас өгөхөөр болжээ.