УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох өөрчлөлтийг олонхын саналаар дэмжжээ. МАН-ын бүлэг хоёр долоо хоног хуралдаж, Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй зөвшилцөж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр боллоо.