Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутагт тус сумын иргэн духандаа буудаж амиа хорлосон хэрэг наймдугаар сарын 19-ний өдөр гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Чонжиндалай гэх газарт 26 настай эрэгтэй өөрийнхөө духанд нэг удаа ТОЗ-8 маркийн ангийн буугаар буудаж, газар дээрээ нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тухайн сумын малчин иргэн анх мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлжээ.
Урьдчилсан шалтгалтаар хэргийн газарт ямар нэгэн ул мөр байгаагүй бөгөөд талийгаач гэрээсээ ганцаараа гараад хээр очиж өөрийгөө буудсан байж болзошгүй гэнэ. Амиа хорлосон этгээд тухайн сумын нутагт оршин суудаг байсан бөгөөд ямар учир шалтгаанаар өөрийгөө буудсан болохыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж эхлээд байгаа аж.