Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга О.Баттогтохын захирамжаар тус сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.
Энэ сарын 18-ны өдөр нутгийн иргэд болон уурхайн ажилчдын хооронд маргаан үүсэж, эмх замбараагүй байдал үүссэний улмаас 15 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн нөхцөл байдалтай холбогдуулан дахин эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захирамж гаргажээ.