Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ.
Мэдээллийн дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьсан байна.
Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй.
Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдлууд их гарч байгаа аж.