Дархадын хотгорын сав нутгаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байна.
Энэ нь урьдчилсан байдлаар зул байх магадлалтай гэдгийг Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар танилцууллаа.
Монголын эзэнт гүрний үед холбогдох эдгээр ховор нандин олдворуудыг ирэх онд олны хүртээл болгоно. Одоогоор гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос болох олдворуудыг -18 градуст тусгай хөргүүрт хадгалж байгаа аж.