Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүссэн. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр зогссон юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажиллаж, автозамыг зассанаар нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ.