Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, малчин А-гийн хүү, таван настай У энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчимд худаг дээрээс гэртээ харина гэж яваад сураггүй алга болжээ. Энэ талаарх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч хүлээн авч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн дөрвөн хүн, нийт 20 хүн, таван автомашинтай 22:11 цагаас хойш хүүг эрэн хайж байна.