Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хамгийн өндөр орлоготой гар утасны тоглоомоор “PUBG” тодорчээ

Сүүлийн үед хүүхэд залуусын тоглох дуртай 100 сая гаруй тоглогчтой “PUBG MOBILE” тоглоом нь өнгөрсөн сард 146 сая ам доллар олсоноор хамгийн өндөр орлого олж байгаа гар утасны тоглоом боллоо. Тоглогчид өөсдийн баатартаа өмсгөх хувцас болон төрөл бүрийн чимэглэл, бууг худалдан авдаг нь “PUBG” тоглоомын орлогын ихэнх хэсгийг эзэлдэг байна. Нийт 146 сая ам долларын орлогын 76 сая нь уг тоглоомын хятад хувилбар болох “Game For Peace”-ээс олсон орлого аж. Хятадын Засгийн газраас “PUBG MOBILE” тоглоомыг орлого олохыг нь зөвшөөрөөгүй тул хөгжүүлэгч “Tencent”-ийн зүгээс тавдугаар сард тоглоомныхоо зарим нэг зүйлд өөрчлөлт оруулан “Game For Peace” нэртэйгээр нийтэлсэн байдаг байна.

Г.Ануударь

One reply on “Хамгийн өндөр орлоготой гар утасны тоглоомоор “PUBG” тодорчээ”

Энэ павжи мобоял гээд нэртэй маш гоё маш гоё хүмүүсийн инээргийг тэд өгөсөн миний хувьд павжи мобаял гоё тоглоом би павжиндээрээ коровон 1дээр явж байгаа маш гоё тоглоом хүмүүсээ танар павжи мобоя дээрээ ямар цолдээр яву байгаа вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *