Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан хоёр иргэнийг эсэн мэнд буулгажээ

Өчигдөр нийслэлд 18, 37 настай хоёр залуу өндрөөс үсэрч амиа хорлохоор завдсан хэргүүд бүртгэгджээ. Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй долоон давхар барилгын зургаан давхраас тус байгууллагын гэрээт ажилтан 37 настай эрэгтэй Ч амиа хорлохоор үсрэх гэж байсныг Онцгой байдлын аврагчид болиулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч, 18 настай эрэгтэй М амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *