Төв банк өчигдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжээс нийт 7.5 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн жилийн мөн үед Төв банк 8.8 тонн авч байсан байна. Энэ онд өмнөх онтой харьцуулахад 14,7 хувь буюу 1.3 тонноор бага алт худалдан авчээ. Төв банкны Дархан-Уул аймаг дахь салбар 412 кг, Баянхонгор дах салбар нь 268 кг алт худалдан авсан байна.