Categories
мэдээ нийгэм

С.Мөнхбат: Манай компаниас авч байгаа 10 хувийг эргэн төлөхгүй

“Түмний байр” төслийг Монгол Улсын 100 хувь хөрөнгө оруулалттай “Хананшишгэд” ХХК-аас санаачлан албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол ихтэй бүсийн гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлж, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, иргэдийн амьдрах боломжийг дээшлүүлэх зэрэг үр дүнд хүрэх юм.

Төслийн судалгаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 1740 айл өрхийг хамруулжээ. Судалгаагаар 90 хувь нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Судалгааны явцад гэр хороололд амьдарч буй зарим иргэд орон сууцны ипотекийн найман хувийн зээлд урьдчилгаа мөнгө байршуулан хамрагдах боломжтой ч банкны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгааг тогтоожээ. Мөн тухайн бүсэд амьдралын түвшин нэн тааруу, агаарын бохирдол, хорт утаа зэргээс ард иргэд, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Тиймээс “Түмний байр” төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах хүсэлтэй, ажлын байртай болж, ажил орлогоороо зээлийн эргэн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгон урьдчилгаа 20 хувийг байршуулж, “Хананшишгэд”ХХК үлдсэн 10 хувийг нэмэн төлж банканд байршуулан дэмжлэг үзүүлж, банкны шалгуур болон зээлийн эргэн төлөлтөд баталгаа гаргахаар болсон байна.

“Түмний байр” төслийн ерөнхий удирдагч Ж.Бүрэнбаяр “Манай компанитай хамтран ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж буй иргэний ар гэрээс 1-2 гишүүнийг ажлын байраар хангах боломжтой. Ингэснээр ард иргэд ажил хийж олсон орлогоороо зээлийн эргэн төлөлтийг хийж болно”.

“Хананшишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь Монгол улсын хөрөнгө ороуулалттай компани юм. Тус компаний захирал С.Мөнхбат энэхүү төслийг 2015 онд санаачлан үе шаттайгаар судалгаа явуулан хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

-Танай компаниас авсан 10 хувиа ямар нөхцөл, ямар хүүтэйгээр эргэн төлөх вэ?

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй байх
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ипотекийн зээлд хамрагдах 20 хувийн төлбөр

“Хананшишгэд” ХХК-ий захирал, “Түмний байр” төслийн санаачлагч С.Мөнхбат “Манай компаниас авч буй 10 хувийг эргэн төлөхгүй. Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй сайн дурын ажил гэж ойлгож болно” гэв.

Төсөлд хамрагдахад тавигдах шаардлага

Төслийн багтай холбогдох утас: 77770711, 88113876, 95015584

Хаяг: Grand Plaza 15 давхар, 1508 тоот

Н.Саруулдөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *