Нийслэлд дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрөөс /2019.07.22-2019-07-31/ эхлэн 9 хоногийн хугацаатайгаар 11еж, 2бвгд магистраль – АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ орчим, Төв усан бассейн орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академын хүрээлэн орчмын хэрэглэгчдын шугам сүлжээнд засвар хийхээр болжээ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна. Засварын ажлын тухайд таслах хаалт, ус буулгагч хаалт солино. Мөн шинэ шугамын холболт болон урсгал засвар хийнэ гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.
ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД:
1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www. my.dulaan.mn” цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу.
2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.
6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.