Итали улсад долдугаар сарын 17-20-ны хооронд “Concorso Internazionale Francesco Paolo Neglia” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ. Д.Эрдэнэ-Очир нь уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулжээ