Categories
мэдээ нийгэм

Төв аймагт 4.6 магнитудын хүчтэйгээр газар хөдөлжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 47 минут 27.9 секундэд Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урагш 5 км зайд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн хүч магнитудаар 4.6 байсан талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн салбарын дарга М.Өлзийбат мэдээллээ.

Одон орон геофизикийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд долоо, зургаадугаар сард нэг газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Зургаадугаар сарын 12-нд Улаанбаатарын цагаар 23 цаг 25 минут 20 секундэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн хойд зүгт 29км зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 20-нд Улаанбаатарын цагаар 15 цаг 34 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Алтай сумаас баруун урд зүгт 90км зайнд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 16-нд Улаанбаатарын цагаар 20 цаг 28 минут 46 секундэд Баянхонгор аймгийн Заг сумаас баруун урд зүгт 22км зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт ,
  • Тавдугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг мэдээллийг бүртгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *