Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Яараад яахав дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Үндэсний их баяр наадмаар шүдлэн
насны морьдын уралдаанд
хол тасархай түрүүлж явсан
халзан үрээ барианы зурхайн
өмнө хүүхэдтэйгээ бүдэрч унасан боловч эргэж босоод айрагдсаныг уншигчид саанв санаж байгаа байх. Тэгвэл даваа гаригийн дугаарын эхний нүүрэнд хэвлэгддэг уламжлалт “Танайд өнжье” буландаа халзан үрээгийн уяачийн гал дээр өнжсөнийг онцолж байна.

Мөн даваа гариг бүрийн дугаарт ордог “Э.Бат-Үүл бичиж байна” булан нийтлэгдлээ. Тэрээр монголчуудын сэтгэл хөөрөо, тэр дундаа үндэсний их баяр наадмаар хэрхэн омогшдог талаар бичжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Хууль зүйн сайд асан
Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Яараад яахав дээ” нийтлэл хэвлэгдлээ. Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн уг арга хэмжээ нь зам тээврийн осол аваарыг багасгасан, жолооч зорчигчдод нэгийг бодогдуулсан маш өгөөжтэй ажил болсон билээ.

Олон улсын “Найрамдал” хүүхдийн зуслан үүсэн байгуулагдсаны 41 жилийн ой тохиож, өнгөрөгч баасан гаригт зуслангийн багш ажилчид амрагч хүүхдүүдтэйгээ дуу хууртай, хөгжөөнтэй тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ тухай өдрийн сурвалжлагыг зургадугаар нүүрнээс унших боломжтой.

“Чингис хаан”
хамтлагийн ахлагч,
дуучин, гавьяат
жүжигчин Дашзэвэгийн
Жаргалсайхантай ярилцсаныг 18, 19 дүгээр нүүрэнд нийтэллээ, сонирхон уншаарай.

Түүнчлэн “Миний аав”, “Дурсахуй” булангууд болон дэлхийн мэдээ, спортын нүүрнүүдээ өнөөдрийн шинэхэн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *