Categories
мэдээ спорт

А.Мөнхбат Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас алтан медаль хүртлээ

АНУ-ын Фори-Уэйн хотод болж буй Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд 70 орны тамирчид өрсөлдөж байна. Монголын Паралимпийн хорооны пара жүдо бөхийн зургаан тамирчин оролцож буй тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/дөрвөн барилдаан хийж жиндээ түрүүлж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр Испани, АНУ, Укрианы тамирчдыг ялжээ.

Энэ жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгажээ. 60 кг-д барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байрыг эзэлсэн бол 73 кг-д Э.Даваадагва барилдсан байна. Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *