Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах талаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд :
- “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019.05.29-ний өдрийн А/151 тушаал гарсан. Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ, НМХГ, НЦГ, НОБГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-тай хамтарсан хурлыг 3 удаа зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
- Дүүргийн ЗДТГ-ууд наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн материалыг 2019.06.18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хүлээн авч худалдаа үйлчилгээ эрхлэх газруудыг шалгаруулсан.
- Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэг, Хүй 7 худагт 310 цэгээр худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана. Үүнээс:
Төв цэнгэлдэх хүрээлэнд :
Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл олгоход Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтааж, байршлыг зохион байгуулж ажиллана. Дүүрэг тус бүр 70 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/, 10 худалдаа үйлчилгээний нийт 400 цэгийг асраар зохион байгуулна. Худалдаа, үйлчилгээнд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг болон бэлэг дурсгал, үндэсний хувцасны худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ хамаарна.
Хүй долоон худагт :
Сонгинохайрхан болон бусад дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл мэргэжлийн ажиллагсад бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтааж, байршлыг зохион байгуулж ажиллана. 160 хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуур/, 50 худалдаа үйчилгээний цэгийг гэрээр зохион байгуулна.
Монгол наадам цогцолбор :
Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг, хөдөлгөөнт тоглоомын 45 цэг, кофе шопын 5 цэгийн байршлыг Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ хариуцан зохион байгуулахаар болжээ.
Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх газруудад дүүрэг бүр нэгдсэн сургалтыг хийж, НМХГ-аас гаргасан “Зөвлөмж”-ийг олгох юм байна.
Н.Энхжин