Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 20 жилийн дотор 20 дахин өсчээ

Жилээс жилд мансуурах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ, ОХУ-тай хиллэдэг тиймээс ч мансууруулах бодисны наймаа газар авч байна хэмээн “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д. Нарантуяа” хэлэв. 2016 оны байдлаар 15-64 насны 275 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 5.6% нь мансууруулах бодис нэгээс доошгүй удаа хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн 2015 онд мансууруулах бодисын хэрэглээнээс болж 450000 хүн амь эрсэдсэн аж.

Харин Монгол улсын хувьд 2017 онд энэ төрлийн 117 гэмт хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 Онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдон нь гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Түүнчлэн Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгааны дүнгээс үзэхэд мансууруулах бодис хэрэглэгчид 1999 онд 45 байсан бол 2019 оны байдлаар 966 болж 20 жилийн дотор 20 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Т. ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *