Наршилтаас хэрхэн сэргийлэх, наршсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт:
-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах
Илрэх шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18 цаг
-Дотор бачуурч нозоорох
-Огидос хүрэх, бөөлжих
-Суулгах,
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
-Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Хэн үүнд өртөх вэ?
-Бүх насны хүмүүс өртөх боломжтой
-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.