Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Өнөөдөр бид парламентын засаглалыг сайжруулахын төлөө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Төрийн ордон дотроо ойлголцол бий болгох нь зүйтэй шүү гэдгийг би өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал хийсэн нь зөв зүйтэй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг долоо удаа ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаж, төсөл боловсруулж байлаа. 27 жилийн хугацаанд нийгэмд болсон өөрчлөлттэй холбоотой үүнийг авч үзэх ёстой. МАН 2016 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнээсээ асууж Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан. Үүнийг иргэд олон нийт дэмжсэн. Үүний үр дүнд энэ парламентын 85.3 хувь нь МАН бүрэлдэхүүн. Тиймээс энэ бол ард түмнээс авсан даалгавар.

1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 429 депутатын 379 буюу 86.2 хувь нь МАН-ын гишүүд. 2000 оны өөрчлөлтийг сайн муу гэж ярьдаг. Гэхдээ үүнд 94.7 хувь нь МАН-ынх байсан. Өнөөдөр бид парламентын засаглалыг сайжруулахын төлөө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байна. Түүнээс бус шинэ засаглалын тухай асуудал энд яригдаагүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл шинэ Үндсэн хууль хэлэлцэх ёстой.

УИХ-ын хэнтэй ч хуваалцашгүй нэг бүрэн эрх бол улсын төсөв баталдаг. УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээдэг байгууллага. Улс орны хөгжлийн, нийгэм, эдийн засгийг хэрхэн залж явах нь улсын төсвөөс хамаарна. Гэтэл улсын төсвийн эрхээ Засгийн газарт бүрэн өгөх нь зөв үү. Төрийн тогтолцоо нэгдмэл байна гэсэн байдаг. Гэтэл орон нутгийн удирдлагыг сонгох нь түвшин түвшиндээ өөр болж байна. Засаг даргыг ИТХ нь сонгоно гэж байгаа. Гэтэл нэг хэсэг нь ард түмнээс, нэг хэсэг нь ИТХ-аас сонгогдсон түвшин түвшиндээ өөр өөр байна.

Баялгийн хуваарилалтын талаар тэгш, шударга байх гээд зөв зарчим гарсан. Гэхдээ иргэдийн амьдралд зөв хуваарилалтыг хийж өгөөд байх хэрэгтэй. Эдийн засаг 9 хувь өсөөд байхад иргэдийн амьдралд нөлөөлөөгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуух ёстой. Энэ бол ард түмний хууль. 27 жилийн хугацаанд хүмүүсийн сэтгэхүй, ахуй, амьдрал өөрчлөгдсөн. Өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Өнөөдөр амьдрал шударга ёсыг хүсч байгаа. Шударга ёс тогтоох хэрэгтэй. Сонгуулийн хугацаа дөрвөн жил. Дөрвөн жилийн хоёр жилийг сонгуульд зарцуулж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Иргэдийн орлогын ялгааг арилгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуульд тогтвортой байдлыг эрхэмлэсэн заалт оруулах зайлсшгүй шаардлагатай байна. Сүүлийн 27 жил бодлого тогтворгүй, засгийн газар, төрийн албаны бүтэц тогтвортой байж чаддаггүй, сонгуулийн тогтолцоо нь тогтвортой байж чаддагүй ирлээ. Тиймээс л бодлого, ядаж л сонгуулийн тогтолцоо тогтвортой байх хэрэгтэй. Эрх мэдлийн хуваарилалтыг оновтой болгох шаардлагатай байна. Монгол цаашдаа нутгийн өөрөө удирдах ёс байх уу. Үүнийг тодорхой байлгамара байна. Аймгийн Засаг дарга нь иргэдээсээ, сумын Засаг дарга нь иргэдээсээ сонгогдоно.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ төслөөр цомхон хүрээнд цөөхөн өөрчлөлт орж байгаа. Бид иргэддээ зөв бодитоор тайлбарлах ёстой. Монгол Улс гэж юу вэ, Монголын ирээдүй ямар байх вэ зэрэг концевцийн асуудлаа хөндөхгүй байна. Процедур, шүүхийн асуудлаа ярих ёстой. Асуудлыг бодитоор нь ярих ёстой. Залуу гишүүд саналаа хэлэхээр оруулахгүй, бусад хуулиар хориотой гэж байна. УИХ-ын гишүүний хувьд саналаа өгөхөөр мөн оруулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *