Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой осол гарч таван хүний амь эрсэджээ

Төв аймгийн Баянхангай суманд өчигдөр /2019.06.16/ 18.26 цагт зам тээврийн ноцтой осол гарч таван хүний амь эрсэджээ.

Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э жолоочтой “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна. Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас 47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас барж ,11 настай Е хүнд гэмтжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Мөн хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *