Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсөж байгаа бөгөөд шууд засалтын шилэн технологийг ашиглаж буй анхны төгсөгчид болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байгаа юм.

Тодруулбал, Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсох боломжтой юм.

ШАЛГАЛТАА ӨГЧ ДУУСААД МАТЕРИАЛАА ШУУД ЗАСУУЛНА

Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өгчээ.

Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгааШалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

ШАЛГАЛТЫН ТӨВИЙГ 32 БОЛГОЖ ЦӨӨЛЖЭЭ

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 байсан шалгалтын төвийг энэ жил 32 болгон цөөлсөн байна. Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.

Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт гуравдугаар сургуульд, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт дөрөвдүгээр сургуульд, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд, Багануур “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн нэгдүгээр сургуульд ЭЕШ өгөх тов гарчээ.

ЭЕШ ӨГӨХӨӨР ИРЭХДЭЭ ЮУГ
БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ

  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

ЭЕШ 2019 зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *