“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрний дам нурууг засварлах тул дөрвөн эгнээ шинэ гүүрийн хөдөлгөөнийг өнөөдрөөс 10 хоногийн хугацаатай хааж байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Дөрвөн эгнээ гүүрийн хөдөлгөөнийг хаах хугацаа буюу энэ сарын 15-25-нд, нэг урсгалыг хааж, эсрэг урсгалтайгаар зохион байгуулах бөгөөд, тус чиглэлд зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөний эрчим, ачааллыг тооцоолон хөдөлгөөнд оролцохыг хүсье.