НӨАТ-ын урамшууллын VI сарын сугалааны тохирол 16-ны ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд цацагдана. 2019 оны V сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоос 50 саяын нэг азтан тодорно.