Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна. Тиймээс гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг ШӨХТГ-аас шатахуун импортлогч компаниудад хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэхээ мэдэгдлээ.