ШӨХТГ-аас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. “Роснефть” компанийн гадаад хилийн үнэ VI сард “А-80” автобензин 640 ам.доллар/тонн, “АИ-92” автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж V сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурчээ. Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлсэн байна. Энэ сарын 17-ны өдөр гэхэд шатахууны үнийг бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэв.