Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч өнгөрсөн сараас эхлэн дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираан ажиллуулж байгаа. Харин Төрийн байгуулалт, Хуулль зүйн байнгын хороодын дарга нарын асуудал үлдээд байсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар С.Бямбацогт гишүүнийг сонгохыг дэмжсэн юм.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүнийг нэр дэвшүүлжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцуулсан юм.

Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Х.Нямбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшигч С.Бямбацогт гишүүнийг намтарыг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016 оноос УИХ-ын гишүүн
ШАГНАЛ:
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *