Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний үйлчлэгч их хэмжээний ургамлыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23кг хатаасан дэрвэгэр жиргэрүүг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна.

Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ.

Түүний үйлдлийг гаалийн байгууллага холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд Ханги боомтоор их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завдсан хэрэг мөн гарсан. Нийт 571 кг ховор ургамлыг хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.

Дэрвэгэр жиргэрүү нь газрын хөрсний чийгийг барьдаг чухал ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ховор ургамал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *