Categories
мэдээ нийгэм

“Сайханы хөтөл” чиглэлийн замыг түр хаалаа

Сэлэнгэ аймгийн удирдлагууд тус аймгийн нутаг дэвсгэрт орших “Сайханы хөтөл”-ийг аялал жуулчлалын цогцолбор болгохоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Тодруулбал “Сайханы хөтөл” хүртэл 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг “Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр барих ажил хийгдэх юм.

Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, “Сайханы хөтөл” чиглэлийн замыг түр хугацаагаар хааж байгааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Сэлэнгэ Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зүгээс энэ чиглэлд аялах иргэд, жуулчдад анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *