Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй цагаатгахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хорих 401-р ангид ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж байна.

Ж.Батзандан, Түр хорооны хоёр гишүүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа ганцаарчилсан уулзалт хийлээ. Т.Чимгээгийн бие нэлээд тааруу, олон сар шулуун гэдэснээс нь цус алдсан гэж мэдээлэл өгч байна. Сэтгэл санааны хувьд ч маш хүнд байдалтай байна. Хорих ангийн дарга нарт “Хүний хүүхдийг хэлмэгдүүлж хориод битгий амийг нь алдчихаарай” гэж хэллээ. Нарийн оношилгоо, эмчилгээ хийхийг даалгалаа. Содномдаржаагийн бие ч тааруу байна.

Эмчилгээ хийж байна гэх ч хорих ангийн эмнэлгийн эмчилгээний чанар хангалттай биш гэдэг нь харагдаж байна. С.Зоригийн амийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хөнөөгөгүй гэдэг нь олон нотлох баримтаар тодорхой болсон. Тиймээс Түр хороо энэ хүмүүсийг нэн даруй цагаатгахын төлөө ажиллана. Суллах сонирхолгүй эрх мэдэлтнүүд бий. Энэ хүмүүст ял оноосон дээд шүүхийн шүүгч нар, энэ хэргийг захиалсан хүмүүс бий. Бид Чимгээ, Содномдаржаа нарыг цагаатгахыг уриалж, ард иргэдийнхээ гарын үсгийг цуглуулна гэв.

Л.Болд, Эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилсэн. Тэрнээс Т.Чимгээг 100 гаруй хоног пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүлт явуулсан. Т.Чимгээ, намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон гэж Чимгээ уйлж байгаад сая ярилаа. Эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотолж байна.

Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ид болгож болох уу? гэж асуусан хоёулаа зөвшөөрсөн. Энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацъя гэж ярилцаж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *