Categories
мэдээ нийгэм

Мөнгөн ус худалдахыг завдсан этгээдүүдэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Дөрөвдүгээр сард 52 тэрбум төгрөгийн мөнгөн ус бусдад худалдахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгасан билээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас дээрх хэргийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон бөгөөд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн 24.3-т заасан Химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахыг завдсан үндэслэлээр мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *