Categories
мэдээ нийгэм

“Данийн Хааны балет”-ын тэргүүн гоцлоочид тоглоно

“Данийн Хааны балет”-ын тэргүүн гоцлооч бүжигчид 6 дугаар сарын 29-нд “Corporate Convention Centre”-т 18:00 цагаас тоглоно. Энэ тухай Монгол улс дахь Монгол Данийн нийгэмлэг, Дани улс дахь Дани Монголын нийгэмлэг, “BNGE “ production , Олон Улсын Урлаг, Боловсролын Хөгжлийн академиас өнөөдөр мэдээллээ.

“Данийн хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт“ тоглолтыг “Хааны Балет”-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббег удирдана. “Энэ тоглолтоор дэлхийн тэргүүн балетчдын зуун зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулж ирсэн сонгодог бүтээлүүдийн дээжийг монгол үзэгчдэд толилуулна. Тоглолтын орлогыг буяны үйлсийн аян болон урлагийн боловсролын сургалтад зориулна. Түүнчлэн Дани улсын түүх соёл, зан заншил, хөгжлийг тус тоглолтоос харж болно” гэж Олон Улсын Урлаг, Боловсролын Хөгжлийн академийн тэргүүн Ч.Батгэрэл ярилаа.

“Данийн Хааны балет“ нь 1748 онд байгуулагдсан, балетын урлагийн анхдагчдын нэгд тооцогддог. Тус театрын балетчид АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орны алдартай театруудад аялан тогложээ. Данийн хааны театрт дэлхийн балетын шилдгүүд уригдан ажилладаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *