УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл, Үндсэн хуулийн цэц өнөөдөр уг асуудлыг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ.